Subject: 11 HOURS LEFT: ACMS Virtual Speaker Series with Dr. Bayarsaikhan Dashdondog (Монголоор) – Tue, Feb 16, 2020, 10:00 a.m. (ULAT) - Zoom

ACMS Virtual Speaker Series: Монголчуудын түүхэнд холбогдох 13-аас 14-р зууны армян сурвалж
Хэзээ: 
Мягмар гараг, 2/16 10:00 цаг (УБ);
Даваа гараг, 2/15 21:00 цаг (EST)
Нэвтрэх: Товлосон цагт доорх холбоосоор Зүүмийн өрөө рүү орж шууд нэвтэрнэ үү. 
Please note that this month's speaker series lecture and panel discussions will be held in Mongolian. The recording will be subtitled in English and uploaded to our YouTube channel. You can read the event's English descriptions here:
Абстракт:

XIII-XIV зуун нь Армяны түүхэн бичлэгийн баялаг үеийн нэг юм. Энэ үед арав гаруй түүхч, цагалбарч амьдарч ажиллаж байснаас дурдвал Самуел Анеци, Мхитар Анеци, Матеос Урхаеци, Мхитар Аяриванеци, Вардан Аревелци, Киракос Гандзакеци, Григор Акнерци, Вахрам Рабуни, Смбат Спарапет, Хэтум Патмич, Степаннос Орбелян зэргийг нэрлэж болно. Монголчуудын тухай бичсэн армян түүхийн сурвалжууд монголчуудад хандах хандлагаараа өөр өөр байдаг. Хаана бичсэнээсээ шалтгаалан (Их Армянд уу Киликийн Армянд уу) төвийг сахисан, хувийн үзэл бодлоо илэрхийлсэн зэргээрээ ялгагддаг.
Илтгэгчийн тухай: Др. Д.Баярсайхан

Др. Д.Баярсайхан нь 1981 онд Армян улсын Ереваны Их Сургуульд бакалавр, 2003 онд Английн Oксфордын Их Сургуульд Армян сурвалж судлалаар магистрын зэрэг, 2008 онд Oксфордын Их Сургуульд “Монгол-Армяны Улс төрийн түүх   /1220-1335/ ”  сэдвээр доктор /DPhil /  зэрэг хамгаалсан. 2010-2012 онд Германы Бонны Их сургуулийн Герда Хенкел санд “The Archival Documents of the Mongolian Administration (17th-19th centuries)” докторын дараах судалгааны ажил хийсэн. “Хүлэгү хаанаас Абу Са'ид хүртэл”, “The Mongols and the Armenians” зэрэг англи, монгол хэлээр нийт 7 ном хэвлүүлж, АНУ, Нидерланд, Итали, Германд, Тайвань, Монголд нийт 18 эрдэм шинжилгээний өгүүллэг, мөн гадаадад болон Монголд нийт 18 гаруй илтгэл, лекц тавьсан. 2016 онд Алтан гадас одон, 2011 онд Jack Weatherford-ын тусгай шагнал, 2007 онд Оксфордын Их Сургуулийн Ректорын шагнал авч байсан. Англи, орос, герман, армян, перс, араб хэлийг эрдэм шинжилгээний судалгаанд ашигладаг.
The American Center for Mongolian Studies (ACMS) is a non-profit organization dedicated to supporting scholarship in Mongolian Studies. 
The Virtual Speaker Series promotes information exchange on a variety of subjects related to Mongolia and is free and open to the public. 

For more information please visit www.mongoliacenter.org
American Center for Mongolian Studies, 642 Williams Hall, 255 S. 36th St, Philadelphia, PA 19104, United States
You may unsubscribe or change your contact details at any time.